(976) 7500-7696

Data & analytics 2023 форум 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа

“Data and analytics 2023” форум 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумд дэлхийн топ технологийн экспертүүд хүрэлцэн ирж open technology, Data lakehouse трэндүүдийн мэдээлэллийг танилцууллаа. Мөн дата аналитикийг хэрхэн ямар аргачлалаар зөв бөгөөд үр ашигтай, амжилттай хийх, аналитикийн сүүлийн үеийн чиг хандлагыг танилцуулсан юм.

Энэхүү форумд хүрэлцэн ирснээр аналитикийн шинэ чиг хандлага шилдэг шийдлүүдийн мэдээллийг нэг дороос авах экспертүүдтэй биечлэн уулзаж мэдээлэл солилцох, зөвлөгөө авах боломж бүрдсэн юм.

Мөн энэ үеэр Хиймэл оюун ухаан ашиглан бизнесийн шинэ боломжуудыг нээх талаар, Мэдээллийн хамгаалалт, өгөгдлийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлаар мэргэшсэн Thales-ийн эксперт зочин илтгэгч бидэнд өгөгдөл хамгаалалтын шийдлүүдийн тренд, AI нь өгөгдлийн менежментийг хэрхэн өөрчилж, дата болон үүлэн технологи интеграци хийгдсэнээр бизнесийн ямар боломжууд бий болж буй бодит туршлагыг үүлэн технологийн хамгийн том программ хангамж гэх мэт сонирхолтой илтгэлүүд болжээ.

Эх сурвалж: Ubn.mn

Энэ мэдээлэл хэрэг болов уу?