(976) 7500-7696

2023 оны вебсайтын дезайны 10 чиг хандлага

Интернэт ертөнцөд технологийн дэвшил, хэрэглэгчдийн хүлээлт, бизнесийн шаардлагаа дагаж вэбсайтын дизайны чиг хандлага байнга өөрчлөгдөж байдаг. Биднийг 2023 он руу алхан ороод хагас жилийг үдэж буй энэ хугацаанд UX/UI дизайнерууд болон бизнес эрхлэгчид үзэмж сайтай, өндөр гүйцэтгэлтэй вэб сайт, апп бүтээхэд дезайны шинэлэг арга барилыг ашиглаж эхэлжээ. Үүнээс тэргүүн зэргийн 6 чиг хандлагыг та бүхэнд танилцуулья.

3D элементүүдийн өсөлт

Хэрэглэгчдийн харааны гоо зүйд таашаагдахын тулд веб сайтын интерфэйсдээ сэтгэл татахуйц 3D элементүүдийг агуулсан олон вэбсайтуудыг харах болно.

UX буюу хэрэглэгчийн туршлагыг нэмэх бичил ажиллагаанууд

Бичил ажиллагаанууд нь хэрэглэгчийн хүсэлтэд хариу үйлдэл, санал хүсэлт үзүүлэх нарийн хөдөлгөөнт дүрснүүдийн нийлэмж юм.

Dark mode: Цэвэрхэн гэхдээ нүдэнд тустай байдал

Нар, сарны icon бүхий цэсийг ажиллуулж үзсэн гэж найдаж. Dark mode нь дэлгэцийн хурц гэрлийг багасгаж, нүд ядрах байдлыг багасгаж өгдөг. Ялангуяа орондоо орсон, гэрэл гэгээ багатай орчинд хэрэглэх нь элбэгшижээ.

Минималист үндсэн цэс

“Илүү багасгах” философи нь веб дезайны чиг хандлагад байр сууриа хадгалсан хэвээр байна. Цэвэрхэн бас энгийн дүрс, ойлгомжтой байрлал бүхий минималист үндсэн цэснүүд улам бүр түгээмэл болж байна.

Динамик болон интерактив гүйдэг эффектүүд

Гүйлдэг эффект нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж, вэбсайтыг илүү динамик болгож байна. Хэрэглэгчид хуудсыг доош гүйлгэх үед элементүүд хөдөлгөөнд орж, параллакс эффектүүд гарч, шинэ контент саадгүй ачаалагдана. Эдгээр эффектүүд нь хэрэглэгчдэд сонирхолтой аялалыг бий болгож, хэрэглэгч веб сайтыг цааш хэрэглэхэд нөлөөлдөг.

Хиймэл оюун ухаанд суурилсан Чатбот нэгдэл

Хиймэл оюун ухаан тэсрэлт хийж буй энэ үед Чатботыг хиймэл оюун ухаантай холбож харилцагчийн үйлчилгээнд ашиглаж эхэллээ. Энэ нь хэрэглэгчдэд ганцаарчилсан зөвлөгөө, тохирсон дэмжлэг үзүүлэх боломжийг олгож байна.

Энэ мэдээлэл хэрэг болов уу?