(976) 7500-7696

Amazon хиймэл оюун ухааны сургалтад дэлхийн 2 сая хүнийг ҮНЭГҮЙ хамруулна

Дэлхийн хамгийн том комнаниудын нэг болох Amazon 2025 он гэхэд дэлхий даяар 2 сая хүнийг хиймэл оюун ухааны тухай сургалтад үнэгүй хамруулах болсон байна.

Тус компанийн дата, хиймэл оюун ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч Свами Сивабураманиан үүнийг зарлажээ. “AI Ready” нэртэй тус сургалт нь “Хиймэл оюун ухааны талаар мэдэхийг хүсдэг, ирээдүйд буй асар том боломжоос хүртэхийг хүсдэг хүмүүст туслах зорилготой” аж.

Үүнээс гадна Amazon Web Services компани Udacity боловсролын байгууллагатай хамтран хиймэл оюун ухааны талаар судлахыг хүсэж буй ахлах болон их сургуулийн сурагчдад нийтдээ 12 сая ам.долларын тэтгэлэг олгоно.

Тус тэтгэлэгт нийгэм, санхүүгийн нөхцөл байдлын хувьд бололцоо муу 50 мянга гаруй сурагчид хамрагдана. “Amazon” компанийн сайт дээр энэ тэтгэлгийн талаар “Бид аль болох олон сурагчдад туслахыг хүсэж байна. Сургалтад хамрагдах боломжтой сурагчид “Udacity” байгууллагын “AWS”-тэй хамтран боловсруулсан хиймэл оюун ухааны анхан шатны хичээлийг үзэж болно” гэжээ.

Эх сурвалж: eguur.mn

Энэ мэдээлэл хэрэг болов уу?