(976) 7500-7696

5G сүлжээ бизнесийн шинэ оройн зайг бий болгоно

Өнөөдрийн хэрэглэж байгаа 4G сүлжээ нь хэрэглэгчдийг гацалтгүй видео үзэх боломжийг олгосон. Ингэснээр стриминг төрлийн бизнес цэцэглэж, шууд дамжлуулалт, видео хурал, дүрсээ харж ярилцах гэх мэт асар олон боломжийг нээж өгсөн. Youtube, Netflix зэргээс гадна богино хэмжээний видео контентийн Tiktok сошиал платформ эрчийг авч, цахим нүүдэлчин (digital nomads), нөлөөлөгч (influencer) гэгч ажлын байрууд ч бий болоод амжсан.

Гэвч энэ сүлжээ нь сүүлийн үед мода болоод буй 5G сүлжээнээс 50 дахин хоцрогдол, 10 дахин бага хурдтай. Өдгөө дэлхий нийтээрээ 5G сүлжээг нэвтрүүлэх ажлыг уралдан хийцгээж байна. Хамгийн түрүүнд бага газар нутагтай, эдийн засгийн өндөр чадамжтай Солонгос улс 2019 онд тус сүлжээг нэвтрүүлсэн анхдагч улс болсон. Өдгөө дэлхийн 92 орны 2497 хотод 5G сүлжээ ажиллаж байна.

Сүлжээ нэвтэрсэн газруудад хэрэглэгчид дуртай тоглолтоо бодит орчны (AR) төхөөрөмж ашиглан хоцрогдолгүй үзэх, цаг хугацаа, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх хүргэлт, аюулгүй байдал, тусламж дэмжлэгийн дрон үйлчилгээнүүд, алсын зайны яаралтай мэс ажилбарууд, жолоочгүй тээврийн хэрэгсэл зэрэг олон үйлчилгээ бий болж, зах зээлд зарим нэг нь нэвтэрч эхлээд байна. Үүнээс гадна 5G сүлжээний ид шидийг хамгийн ихээр ашиглах салбар бол метаверс (metaverse) буюу виртуал болон визуал ертөнц бөгөөд 2026 он гэхэд 4 хүн тутмын 1 нь өдөр бүр 1 цагийг энэхүү хийсвэр ертөнцөөр аялаж, сурч боловсорч, ажиллаж, худалдан авалт хийж өнгөрүүлнэ гэж зөвлөх үйлчилгээний Gartner компаниас таамаглажээ.

Тиймээс 5G сүлжээ нь бизнесийн салбарт цоо шинэ орон зай бий болгох нь гарцаагүй тул энэхүү технологитой эртнээс танилцахыг зөвлье.

Софт Эксим ХХК

Энэ мэдээлэл хэрэг болов уу?