(976) 7500-7696

Фишинг халдлагаас хэрхэн сэргийлэх вэ?

“Өөрт нь хайртай гэж итгэсэн учраас цалингийн зээл авч, гаднын данс руу 10,000 ам.доллар шилжүүлсэн. Фэйсбүүк мессенжерээр яаралтай 100К шилжүүлээч гэж хандахаар нь шилжүүлчихсэн, гэвч найз маань хаягаа алдсан байсныг мэдээгүй…” гэх мэт олон тохиолдлуудыг уншиж байсан бол энэ нь цахим залилангийн кэйсүүд юм.

Сүүлийн үед Монголчууд цахим залилан тэр дундаа фишинг /Phishing/ халдлагад их өртөж байна. Энэ нь и-мэйл, дуудлга, мессеж, чат, нийгмийн сүлжээ болон интернет тоглоомоор дамжуулан загасанд өгөөш үмхүүлж байгаатай ижил аргаар халдлага үйлддэг цахим залилангийн нэг төрөл юм. Албан ёсны, итгэл үнэмшилтэй байдлаар “Интернет банкныхаа нууц үгийг солиорой”, “Facebook-ийн нэвтрэх нууц үгээ солих шаардлага гарлаа” гэх мэтээр зурвас , холбоос ирэх бөгөөд улмаар холбоос дээр дарж, нууц үгээ солих төдийд л халдагчид таны интернет банк, facebook хаягны мэдээллийг авах болно.

Үүнээс сэргийлж та тухайн холбоос, зурвасд хариу үйлдэл үзүүлэхгүй байх, тухайн хаягийг блоклох шаардлагатай. Мөн Kasperksy, ESET зэрэг антивирус програм хангамж хэрэглэхийг зөвлөж байна.

Энэ мэдээлэл хэрэг болов уу?